Өөрийн хөрөг


Гэрлэн ширхэгээр гэрэлт даашинз мэтгээд
Бороон дуслаар болор шаахай урлаад
Үл үзэгдэх далавчаа дэвэн
Үзэсгэлэнт орныг зорих сон гэж
Өр зүрхний минь мухарт нуугдах
Өрөвч, гэнэн, бяцхан гүнж хүснэ.

Нүх сүв бүрээсээ нялуун үнэр ялгаруулж
Нүдгүй тачаалын балчигт гахай мэт шигдэж
Халуу шатсан уруулаар халуун биеэ тэмтчүүлж
Хайр гамгүй эзэгнүүлэхдээ муур мэт гийнахыг
Энгэр цээжний гүнээс огиудас мэт цутгалах
Эрээгүй, хямд, элдэвт дуртай янхан хүснэ.

Хүүхэд насны ногоолин цөөрөмд минь хар гараа дүрж
Хөөсөн чихэр шиг эмзэгхэн зүрхийг нь суга татаад
Харлаж ангайсан хөндүүр нүх үлдээсэн түүнийг
Хар тамын ёроолд хязгааргүй тарчлаахыг
Өрцөн цаана хэрээ мэт үүрлэсэн
Өршөөлгүй, харгис өштөн хүснэ.


Харин би гэдэг хүн үнэндээ
Үрлэн тунгалаг дусал алгандаа сэм хурааж
Үнэнч амрагтайгаа орондоо хэдэнтээ хөлбөрч
Үхлийн рок сонсож үсээ хэд шидлэчихээд
Үг үсгийн диваажиндаа үймэрч суух нь олонтаа.




6 comments:

  1. Чиний энэ хүнд үгнүүдийг нэг дор хэрэглэдэгийг ээ.

    ReplyDelete
  2. Хэхэ, найз нь ер нь рок хамтлагт дууны үг бичиж өгдөг юм уу гэж бодоод байгаа.

    ReplyDelete
  3. Гэрлэн ширхэгээр цагаан даашинз мэтгээд
    Бороон дуслаар болор шаахай урлаад
    Үл үзэгдэх далавчаа дэвэн
    Үзэсгэлэнт орныг зорих сон гэж
    Өрөвч, гэнэн, бяцхан гүнж хүснэ.

    Нүх сүв бүрээсээ нялуун үнэр ялгаруулж
    Нүдгүй тачаалын балчигт бат нут шигдэж
    Халуу шатсан уруулаар халуун биеэ тэмтчүүлж
    Хайр гамгүй эзэгнүүлэхдээ муур мэт гийнахыг
    Эрээгүй, сониуч, шийдсэн янхан хүснэ.

    Хүүхэд насны ногоолин цөөрөмд минь хар гараа дүрж
    Хөөсөн чихэр шиг эмзэгхэн зүрхийг нь суга татаад
    Харлаж ангайсан хөндүүр нүх үлдээсэн түүнийг
    Хар тамын ёроолд хязгааргүй тарчлаахыг
    Өршөөлгүй, харгис өшөө авагч хүснэ.

    ReplyDelete
  4. Харин би гэдэг хүн үнэндээ
    Үрлэн тунгалаг дусал алгандаа сэм хурааж
    Үнэнч амрагтайгаа орондоо хэдэнтээ хөлбөрч аваад
    Үг үсгийн диваажиндаа үймэрч суух нь олонтаа.

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete