Jeff Buckley-Lover, You Should Have Come Over

Жеф Бакли гэж нэг ийм залуу байх, маш товчоор бол 1991-1997 оны хооронд идэвхитэй уран бүтээл туурвиж байсан Америкийн дуучин, уран бүтээлч. Гэвч дуунууд нь түүний талаар илүү ихийг хүүрнэдэг. Харамсалтай нь ердөө 30-хан насандаа хорвоог орхисон болохоор түүний дууны өв болж ердөө 2 цомог л үлдсэн байдаг
Энэ удаад тэдгээрээс хамгийн дуртай дуугаа хадаж орчуулаад оруулж байна. /Мөн нэг хүнд зориулж байна./


Цонхон цаана ус туучин гунигтай алхлах
оршуулгын цуваа хөвөрч, бороо шаагина
Магадгүй би сайхан хайрыг сэвгүй авч явахад дэндүү залуу
Гэвч энэ шөнө чамайг санаж байгааг чи мэдэхгүй ээ

Би цөхөрч, юугаар ч орлуулж болохгүй чиний хайраар цангана
Одоо чи хаана байгаа бол, чамайг хичнээн их үгүйлнэ вэ
Тэвчинэ гэхэд дэндүү залуу, шархлахаас хулчийна гэхэд дэндүү хөгширч

Заримдаа хүн зугаацаж цэнгэх ёстой гэж хөөрөөд
Юу алдаж байгаагаа мэдэхгүй ухаангүй сохордог
Заримдаа хүн хэн ч дэргэд нь үлдээгүй гашуун үнэнийг ойлгодог

Тиймээс би чамайг шатан шатан хүлээнэ
Над руу ирэхийг чинь үзэх болов уу?
Би ухаарах болов уу?

Хайрт минь, буцаад ирээч
Одоо ч оройтоогүй байна

Өрөө, ор дэр цөм ганцаардал, онгорхой цонхоор бороо зүсрэнэ
Өрөөний булан л чамтай хамт байх залуугийн мөрөөдөлд бүлээцэнэ
Хулжсан нойроо үгүйлэн хөрвөөж хэвтэх л үлдэж

Юу ч дуусаагүй, үнсэлт минь түүний мөрөн дээр дараатай үлдсэн
Юу ч дуусаагүй, хамаг бүхэн минь биед нь зөөлөн наалдаж унтаад түүнээ инээмсэглүүлэхийн төлөө
Юу ч дуусаагүй, бүхий л цус минь түүний гэрэлт инээмсэглэлийн төлөө
Юу ч дуусаагүй, түүний нулимсанд сэтгэл минь дүүжлээстэй байгаа

Магадгүй би сайхан хайрыг сэвгүй авч явахад дэндүү залуу
Хайрт минь, буцаад ирээч
Одоо ч оройтоогүй байна

Тэвчинэ гэхэд дэндүү залуу,
шархлахаас хулчийна гэхэд дэндүү хөгширч
Юу алдсанаа ухаархааргүй тийм дүлий, мулгуу, сохор би
Хайрт минь, буцаад ирээч
Би чамайгаа хүлээсээр байна

Хайрт минь, буцаад ирээч
Одоо ч оройтоогүй байна


1 comment: