Хайрын тухай элдэв сүржигнэл, хэтрүүлэггүй "хүүхдэрхэг амьсгаатай" хамгийн гоё кино гэх юм уу даа. Хүн заавал гялалзсан, мундаг нэгэнд дурладаггүй, хэнд ч дурлаж болно, дурлалд толгой эргүүлэм нүсэр, ярвигтай түүх хэрэггүй. Кино эхлэхдээ гэхдээ их сонин. Нэг эмэгтэй галзуугийн эмнэлгээс нэг залууг хөл нүцгэн дагасаар гэрт нь ирчихнэ. Оройтсон тул өнөөх залуу эмэгтэйг арга буюу гэртээ хонуулна. Маргааш нь тэр хоёр яаж яваад ч юм өөр хотруу хуриманд цуг явахаар болно. Тэр замд л нэг нэгэндээ дурлана. Киноны төгсөл хавьд эмэгтэйгээс асуудаг юм, чи түүнд хайртай гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ гэж хариуд нь "Бид хоёр нэг нэгнийхээ зүрхний цохилтыг чагнасан, хамт сар ширтсэн, хамт зайрмаг идсэн, би түүнд хайртай" гэдэг юм. Магадгүй нэгнийхээ зүрхний цохилтыг чагнаж хэвтээд, хамт сар ширтээд, зайрмаг идээд нэгэндээ дурлачихна гэдэгт итгэхэд бэрх байж болно, гэвч би л лав итгэсэн. Энэ киног үзсэний дараа сэтгэл нэг их сайхан цэвэр тунгалаг болж хөөр баярт автана. Киноны гол дүрийн залуу өөрөө зохиолоо бичиж, найруулсан юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Энэ киног татчихсан. Одоо үзнээ. Над шиг кинон дуртай хүмүүст чиний блог их хэрэгтэй юм аа.
ReplyDeleteТэг тэг, ёстой хөөрхөн кино, хэрэг болж л байвал ашгүй дээ.
ReplyDeleteminii durtai eregtei jujigchingiinh yum baina shd. uznee
ReplyDeleteTegeech, bi bas ene jujigchind ih durtai.
DeleteЭнэ залуу их сайн хүн байж магадгүй... Тийм юм санаанд нь орж л байдаг, кино хүртэл хийж л байдаг... хэхэ... Зүгээр л хөнгөхөн, үзэхэд хөөрхөн л кино байа лээ...
ReplyDeleteХарин би бас тэгж бодоод байдаг юм, кино хийгээд нэг л болж өгөхгүй байж байгаад "хөл нүцгэн" гээд киногоо хийсэн юм гэсэн, энэ киноны дүрд нь би бас их дуртай, :)
ReplyDelete