Хөгжил өө гэж...

Энэ удаад блогийнхоо өнгө төрхөөс тэс хөндлөн, сөөлжүү бичлэг оруулах гэж байна. Миний блогын хувьд сөөлжүү сэдэв боловч ямар сонирхол, хүсэлтэйгээс үл шалтгаалаад, яруу найраг, утга зохиол, кинонд дуртай эсэхээс үл хамаараад энэ хорвоод хүн төрлийг олж төрөөд, төрөх төрөхдөө ийм нэг газар нутагт төрж, ийм эх орон бидэнд оногдсон болохоор монгол хүн бүрийн ядаж нэг удаа амьдралдаа бодож, эргэцүүлж, санаа тавьдаг түгээмэл сэдэв болов уу гэж бодно. Миний хувьд нийгмийн идэвхи багатай, хамгийн бага нэгжийн шийдвэр гаргах түвшний ч ажил хийдэг хүн биш, улс төр, нийгмийн тухай үзэл бодол маань цөөн хэдэн сургалт, гишүүн нь байдаг клуб, ихэнх залуусын адил фэйсбүүк группын хэлэлцүүлэг, тодорхой хэдэн сайтуудын нийтлэл, мэдээллээс л төлөвшиж байгаа. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох хамгийн том боломж нь 4 жилд нэг удаа болдог сонгууль гэдгийг ухамсарлаж сонгуулиа хариуцлагатайөгөхийг эрмэлзэх байдлаар л улс төрийн идэвхи маань хязгаарлагддаг. Ийм байдалтай хүн эх орныхоо хөгжлийн талаар санаа зовнин суугаа нь ёстой төрийн төлөө оготно боож үхэв гэдгийн үлгэр болох хэдий ч боож үхдэггүй юм аа гэхэд ядаж блогтоо саяхан үзсэн нэг нэвтрүүлгээ оруулъя л гэж бодлоо. Цааш энэ талаар өчнөөн юм бичмээр байвч ингэсгээд өндөрлөе дөө, миний олон үгтэй үггүй дор бүрдээ нэгийг тунгаана гэж найдна.


No comments:

Post a Comment