I
Чамайг тойрон галзуу юм шиг эргэлдэн хуйлравч
Ганц нь ч зүрхийг чинь оноогүй
Хий дэмий эргэлдсээр
Хийссээр, хөсөр уначихсан навчис шиг сэтгэлийг минь
Хэдэнтээ түүх гэж, хөөргөн амь оруулах гэж
Хичнээн оролдовч...
Оройтсон ч гэсэн оролдох зориг бол хайр
Өр төлөөс мэт сэтгэл чинь чин үнэн
Өргөсөнд хатгуулчихаад өвдөөгүй гэж
Өөрийгөө аргадах тэнэглэл минь ч хайр
Яая гэхэв, яаж ч болдоггүй тавилан биш ч
Яагаад ч юм болсонгүй.
II
Зоргоор хүслийнхээ зовлонг дааж чадаагүйн зовуир
Зурс зурсхийн цээж урна
Эргэж харалгүй алхах цэх зориг над үгүй
Эргэн хургавч
Итгэлтэй урагшилж чаддаг минь л
Эгнэгт араас чинь зүүгдэгч, эрх охины хагацал юм
Эхлэл ингээд төгсгөл боллоо.
Сайхан бичсэн байна.
ReplyDelete