Эвдрээгүй сэтгэлт минь, нялх минь
Эвийлж хайрлаж ханамгүй, үр минь
Эгц, гал халуун сэтгэлт, эр минь
Эхлэл бүхэн нь ундрах, идэрхэн минь
Гашуун үгэнд сэтгэл нь өмрөх эмзэг минь
Гайхаж нэг харсанаа цэх суух хат минь
Амьдралын хүлээснээс алдуурах л гэж тэмцэгч даль минь
Ахиад ганцхан гэж царайчлах тэвчээргүй зант минь
Үсийг минь илбэн үнэрлэх дархтан минь
Үгээр урлан наадагч шидтэн минь
Худал үг дэргэд нь унагамгүй үнэн минь
Хуудуу бүхнийг үл тэвчигч зоригтон минь
Харгислал, хатуугаас халирагч хулчгархан минь
Хааяа гэсэн үг зохимгүй үүрд минь
Талын салхи шиг зоргоор минь
Тайвшрал минь,
Тайвшраад дэргэд минь хоргодсон салхи минь
Тавилан минь,
Эргэлзэж байгаагүй ээ, нэг ч хором
Эгнэгт итгэнэ ээ, чамдаа би.
яаая, гоё юм
ReplyDeleteЗаяа минь, хаагуур яваа бол доо...
ReplyDeleteүнэхээр сайхан шүлэг байна
ReplyDeleteСайхан шүлэг байна.
ReplyDeleteХааяа гэсэн үг зохимгүй үүрд минь...
ReplyDelete