Дэмин Райс (Damien Rice) хэмээх ирланд дуучин эр миний дурлалт хүнээс дутуугүй зүрх сэтгэлийг минь булаадаг нэгэн юм.
Damien Rice "Fool"
Ахин чи намайг орхивол
Би тэвчихгүй гэж хэлэхгүй
Чи сэтгэлийг минь эмтэлсээр
Эмтэлсээр барсан
Үсийг минь мулзлаад
Ормыг нь хордуулах шиг болсон
Хэзээ ч галлахгүй
Эвдэрхий буу шиг болгосон
Одоо чи намайг орхивол
Гэртээ цуг дагуулж ирдэг шигээ
Түүнээ хаант улсныхаа мухар луу
Хамт авч одоороой
Ахиад л чи Мексикт
Намайг орхисон
Би худал үгэнд чинь итгэсээр, итгэсэээр, итгэсээр
Одоо эргэж харалгүй яв
Би хэлэх бүхнээ
Хэтэрхий ихээр хэлчихсэн
Өмнө чинь сөхөрч
Уйлан мэгшиж
Үхэж буйгаа харуулж болох
ч
Тэгээд яана гэж?
Энэ ертөнцөд ахин нэг эргүү нэмэх л гэж үү?
Чи үлдэх юм бол
Хоосон амлах биш
Үнэхээр үлдэх юм бол
Би ахин хагацмааргүй байна
Ахин баг зүүмэргүй
Зоос шидмээргүй
Хөлөн завсарт чинь
Хөндлөнгийн хүн ойртуулмааргүй
Чи үлдэх юм бол
Би энэ хоёр гараараа
Чамайгаа толгойдын оройд аваачиж
Чиний нэртэй шилтгээн барина
Тэгсэн ч чи ахиад л намайг орхино
Тийм үү, хонгор минь
Ахиад л намайг орхино
Тийм үү, хонгор минь
Одоо эргэж харалгүй яв
Би хэлэх бүхнээ
Хэтэрхий ихээр хэлчихсэн
Би өвдөг сөгдөж
Өлмийг чинь үнсэж
Гудамж амдан гүйж
Чамайг түүнтэй
Уулзуулахгүй байж чадах ч
Тэгээд яана гэж?
Энэ ертөнцөд ахин нэг эргүү нэмэх л гэж үү?
Одоо эргэж харалгүй яв
Би хэлэх бүхнээ
Хэтэрхий ихээр хэлчихсэн
Өөр би юу хэлэх билээ?
Би өвдөг сөгдөж
Уйлан мэгшиж
Үхэж буйгаа харуулж болох ч
Тэглээ гээд яана гэж?
Энэ ертөнцөд ахин нэг эргүү нэмэх л гэж үү?
Намхан сандалд шигдээд би
Надаас явахыг чинь хүлцэхэд бэлэн байна
Бурхан минь..
ReplyDeleteТэгшээ, чи миний сэтгэлийн чавхдасыг динг хийлгэчих юм. Ямар уран, хээнцэр орчуулга вэ?
Фрэнк минь л сэтгэгдэл бичиж, урам зориг өгөх юм даа. Баярлалаа.
DeleteОрчуулгатай нь сонсоод үнэхээр бие арзайж байна. Гоё дуу, сайхан орчуулга байна.
Deletethanks.
DeleteGaihaltai yumaa, bayarlalaa, zarimdaa bur iim saihan zuilseer tsangachihsan yavaad say ne tsangaa tailagdah shig bolxiin.
ReplyDelete