Хатсан навч хэмээх гунигт дуу


Ийв Монтан (Yves Montand) хэмээх франц эрийн эрдүү гунигт дууг оруулж байна. 



Найзууд байсан гэрэлт өдрүүдээ
би ямар ихээр үгүйлнэ вэ.
Тэгэхэд нар хүртэл тийм тодоор гэрэлтэж,
Амьдрал минь алтран гийж байсан сан.
Тасарсан навчсыг хүрзээр хамж зайлуулна
Харж байна уу, би мартаагүй байна...
Унасан навчсыг хүрзээр хамж зайлуулна
Халуун дурсамж, харуусал гуниг ч адил
Умрын салхинд туугдсаар
Мартахуйн хүйтэн шөнөд замхрана.
Харж байна уу, би мартаагүй байна
Чиний надад дуулж байсан дууг.
Чи намайг хайрладаг байсан
Би чамайг хайрладаг байсан
Бид хамт амьдардаг байсан
Гэвч амьдрал амраг хосуудыг
Алгуурхан, аниргүйгээр хагацааж
Хагацсан хосын хөлийн мөрийг
Тэнгис хүртэл эргээсээ арчина.

1 comment:

  1. Унасан навчсыг нь хаман зайлууллаа ч
    Уд мод мартаж чадахгүй...

    ReplyDelete