Миний тавилан, миний Замза...


Хэн ч нээдэггүй хаалгыг
Итгэлгүйхэн тогших шиг
Бидний учрал
Нууцлаг хаалган цаадах
Миний тавилан

Миний Замза
Хар багаасаа хайж явсан
Халуун сэтгэлт хорхойдоо
Хайртай болсон
Бурхны мутар мэт олон хөлөөрөө тэврэхэд нь
Буцах бодлоо онхи мартаад
Хараагдаж, алимаар шидүүлээд ч хамаагүй
Хамт байхыг хүсэх болсон

Алдхан газар тэлчлэх алаг хорхойноос
Ариун гэгээн, үнэн шаналлыг нээгээд
Анзаарагдамгүй гоо сайхан бүхний өмнөөс
Амь амьдралын яруу сайханд сүслэх болсон

Цаг хугацаа аалзны шүлс мэт хэрсээр
Давчуухан оромж-хорхойн үүрэндээ
Хатаж хорчийн хамтдаа эцэслэж
Хамагдаж хог дээр хөсөр хаягдлаа ч
Харамсахгүй ариун оршихуй
Хаа нэгтээ биднийх болж үлдэнэ.


1 comment: