...

Цаг хугацааны дууч шувуухайн
       хоолойд харваж орхиод

Цаг урсахыг дохиолох жиргэх
                     дууг нь таслаад

Царцсан цаг хугацааны
Цантсан амьсгаан дор
Цавных нь судал бүрт
Чиний тухай дурсамжаа шигтгэх сэн.

Гэвч шарх эдгэнэ, цаг явна...

3 comments:

  1. Ямар ч дурсамж мартагдана гэж байна, тийм үү?

    ReplyDelete