Өндөр дээр гараад хашгирахад минь Үргэсэн шувуудыг юу гэж тайтгаруулах...


Хорвоод би талархаж мэддэггүй
Энэ амьдралын юунд нь баясахаа ч ойлгодоггүй
Хоног өдрүүд надад
Угаагаад хатаасан ч хуучнаараа,
Хуниас бүхэндээ уйтгар нуусан
Урагдах дөхсөн ч тэссээр буй
Хуучин даавууд шиг л санагддаг.

Өдөр хоногуудад яахин талархах
Нарыг хараад хэрхэн инээмсэглэх
Өндөр дээр гараад хашгирхад минь
Үргэсэн шувуудыг юу гэж тайтгаруулах
Тэмүүлэх.., тэмүүлэл тэмүүллийн угт
Тэнэсэн сум шиг нэгэн итгэл
Зүрх хаваад газардахыг мэдрэх..,

Энэ бүхний төгсгөлд яадаг гээч?

Хиргүй ариухан төрөхөд минь бараан бүхнээ нялзааж
Хивнэг сүүдэр надад урлаж нөмөргөсөн тэр гарыг..,
Үзэгддэггүй тэр гарыг зүгээр л
Үнсмээр санагддаг.

Б.Баясгалан

Эх сурвалж: Дараа өдрийн тэмдэглэл

No comments:

Post a Comment