I am sorry for your pain...I am sorry for your...

Би мэднэ. Бага насны хөвөрсөн жаргалтай дурсамжийнхаа хаа нэгтээ гэнэт уруулж, сийчүүлэх ямар байдгийг мэднэ.

Хичнээн хичээлээ гээд,  хичнээн өөрийгөө дээш нь татах гэж оролдлоо ч гэсэн дурсамжинд маань харлаж хоцорсон өнөөх нүхрүүгээ нэг мэдэхэд унасан байдаг. Энэ харанхуй нүхнээс болоод л мэдэхгүй зүйлээсээ айдаг, ер нь юунаас ч юм айдаг, тэр айдсаасаа болоод өөртөө итгэж чадахаа болих ямар байдгийг мэднэ.

Бас хохирогч байх ямар байдгийг, өөрөө буруугүй гэдгээ мэдсээр байж шанална гэдэг ямар байдгийг,  үзэн ядалт ямар хэцүүг зах зухаас нь мэднэ.

Тийм болохоор бага насандаа сэтгэцийн шарх авсан хүүхдүүд гэмт хэрэгтнүүд, алуурчид, тамлан зовоогчид болж хувирсныг хараад тэднийг буруутгах хэцүү байдаг.  Тийм хүүхдүүд эсвэл хэн ч биш болж өсдөг. Тэд хэнийг буруутгахаа мэддэггүй, ямар ч байсан өөрт нь буруу байхгүйг ойлгоод байдаг, яагаад ч юм хэнийг буруутгахаа эхлээд мэддэггүй, гэвч эцэстээ...






No comments:

Post a Comment