ЗОРИУЛАЛ



Өрцнөөсөө өмлөн тасдаж
Өөрийгөө барах
Өвдөл цөвдөл цуглуулж
Өөрийгөө барих
Өнчин ботгоны нулимс шиг
Өрөвдөм амьдрах
Үргэлжийн намар байх
Үсээ навчис шиг гээх
Үндсээ хөндөн хөндөн гуних гэдэг
Үймээнч, жаалхан охинд даанч томдсон
Үйл заяаны дэнс шиг далдын нөмрөг байв
Үнэн хүндэтгэлтэйгээр түүнээ тайлаад 
Өд шиг хөнгөрөөд чам руугаа нислээ.

Цээл дуу, чин зүрхний чинь төлөө
Чамд минь л хамгийн сайхан аялгуу
 зориулагдах учиртай 
Орчлонгийн найранд үргэлжийн солгой надад
Оногдсон ганцхан зохиролт эгшиг
Чин зүрхний лугшилтаас өөр
Чамд өгөх юу ч үгүй нь

Цэх үгс, чин сэтгэлийн чинь төлөө
Чамд минь л хамгийн сайхан шүлэг
зориулагдах учиртай
Онгодын далайг өчнөөн шүүрдэвч олзгүй миний
Олж барьсан хамгийн төгс мөр
“Чамдаа хайртай” гэхээс өөр
Зориулал даанч үгүй нь.


5 comments: