Нам гүмхэн үзэсгэлэнг олжээ...

Харамгүй үрсэн залуу насны үймээнч өдрүүдийн сүнс
Харанхуйд одохын өмнө нам гүмхэн үзэсгэлэнг олжээ
Халуун зүрх, гэнэн итгэлээс ургасан  хөөрхий алдаанууд
Хүслэнт далиа хяргаж гэрэл цацраасаар бөхөхийг хүсчээ
Ай даа, залуу нас минь надаас бахдалтайяа салах ёс хийхийг
Цас будрах тоолонд гунигтайяа мэдрэнэ
Тийм халуун өдрүүдийн хэлхээ тасрахдаа
Ийм хүйтэн, хүлцэнгүй бутрахыг яаж мэдлээ.



1 comment: