Яруу найргийн өдөрт...

Өнөөдөр 3 сарын 21-ны өдөр. Жил бүрийн энэ өдрийг ЮНЕСКО-гоос дэлхийн яруу найргийн өдөр болгон зарласан билээ. 
Миний хувьд би өөрөө бичдэггүй, яруу найргийг бүтээх хувь оногдоогүй хэдий ч түүнээс авсан нь хэдий их вэ. Надад байгаа сайн сайхан бүхэн түүний өмч ч юм шиг. Би түүнд хязгааргүй өртэй ч юм шиг. Түүнийг энэ хорвоод мэндэлсэнд талархаад баршгүй санагдана. Түүний тухай, түүнийг хичнээн хайрладаг тухайгаа, тэр миний амьдралд ямар чухал байр суурь эзэлдэг тухайд өчнөөн халуун дотноор, өчнөөн ихээр бичмээр байвч ингээд л зогсъе. 

Надад уншигдсан болоод  уншигдаагүй, надад мэдрэгдсэн болоод мэдрэгдээгүй, надад мэдэгдсэн болоод мэдэгдээгүй бүх яруу найраг, түүнийг бүтээгчдийг чин сэтгэлээсээ талархан тэвэрч, дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг нэгэн уншигчаас нь хүргэж байна.

Яруу найраг... Энэ бол

Урсаж л явсан гол горхи гэнэтхэн буруулж

Улаан гол руу минь цутган орж ирэхийн
Улаан цусыг минь түрж судас бүрээр минь
Дулаан илчийг минь хөөж, салаалж эргэхийн
Тунгалаг шил шиг болох яг тэр мөчид минь
Тунчиг нууцийг минь бүхэнд гэрэлтүүлж харуулахын
Нэр.

Яруу найраг... Энэ бол

Сувд үзүүлнэ гээд далайн гүн рүү

Шумбуулж дөнгөсөн илбэчний гараас
Атгаж амжсандаа живсээр буй ч
Аз жаргалаар халгин байхын, гүнээс дуулахын
Уран дуулах минь дээш түгээд
Усны мандал дээр долгилон байхын
Нэр.

Яруу найраг... Энэ бол

Цагийг захирагчийн хүйтэн мутраас

Цай уугаад үүрд унтахын
Бутарч үйрээд бүтэн үлдэхийн
Бусдаас өөр гунигаар үхэхийн
Нэр. 

Б.Баясгалан


7 comments:

  1. Баяр хүргэе. Чамд бүтээгчийн хувь ноогдоогүй гэдэгт би итгэхгүй байна. Нэг л өдөр чи бүтээгч болох байх аа. Өөртөө итгэхэд л болох зүйл./чамд бол алга урвуулах гэдэг шиг л ойрхон байна даа./ Чиний ирээдүйн уншигчаас...ккк

    ReplyDelete
  2. Ээ чи минь ямар ч хөөрхөн юм дээ. Миний амьдралд цорын ганц хүн л намайг сайн орчуулагч болно гэж яав цав итгэдэг, илүү хөдөлмөрлөж, өөрийгөө илэрхийлээд сурчих юм бол цаашилж ч чадна гэж намайг ятгадаг байж билээ. Тэр хүн хэзээ нэг өдөр миний орчуулсан номыг амтархан уншиж сууна даа гэж одоо ч хүлээдэг байх. Юутай ч амьдралын далайгаар зорьсон зүг рүүгээ зоригтой урагшлах аялагчдаа урам, зориг өгсөнд нь маш их гялайлаа. :)

    ReplyDelete
  3. hezee neg udur tanii orchuulsan nomiig amtarhan unshinaa, zaawal...

    ReplyDelete
  4. За бушуухан нэг амттай ном орчуулъя,байз. :)

    ReplyDelete
    Replies
    1. "Баясаахан" гэж байна ш дээ, "Яруу найраг" энэ тэр гээд мундаг мундаг гаргалгаа хийсэн хүнийг чи яаж ингэж өхөөрдөж чадаж байнаа. хэхэхэ. Хөөрхөн ш дээ.

      Delete
    2. Хаха, би ер нь цаашид чамайг "Баясаанаа" гэж дуудаж байх хум.

      Delete