Өрөөний аадраар нэг нисэлдэхийг харж суугаа нэгний хувьд
Цас л нэг иймэрхүү байдаг даа гэж санаашрангаа
Цаг алгуурхнаар цааш харан алхах гуниглангуй залууд
хувираад
Алхсаар, алхсаар тэнгэрийн хаяанд хүрч
Арга ядаад нулимс унагаад буцахыг үзэв
Хэн мэдлээ дээ, тэр гуниглангуй залуугийн нулимс салхинд
дайгдаад
Нааш ирэхдээ хэссэн газар орон бүрийнхээ гунигийг тээж
Жиндсээр, жиндсээр, аргаа барахдаа
Цайрсаар, цайрсаар цас болон хувирдаг ч юм билүү
Гунигтай...
Гуниглаж сууна, өд адил хөнгөн, яруу аялгуунд...биш ээ,
цас адил...
Нэг тийм хөнгөн гуниг мэдрэгдээд л...
ReplyDeleteЦаснаас илүү бороонд гуниглах нь тарчлаантай санагдаж байна
Бороо ч асгараад л гунигтай шүү...Цас бол нисэлдээд л...
Delete