Хуучин сандал
Хуучирч гандсан явган сандал
Хуурамч хайр, хоосон үнсэлтэд залхсан бүсгүй мэт
Намрын цэцэрлэгт уйтгарлана.
Хөлөөр нь хөглөрөх сүүлчийн навчис
Нулимс адил салхинд хийснэ...
Хэзээ, хаана, хэдүйд би
Хэний төлөө
Хуучирч гандсан явган сандал шиг
Хувь заяандаа хөөгдсөн навчис шиг
Гуниглан чичирч явлаа?
Сэтгэлийн минь гүнд тийм нэгэн дурсамж үлджээ
Сэршгүй бөх нойрондоо дурсамж минь автжээ.
Залуу нас минь тэр дурсамжийн цаана
Замд гарч үзээгүй мөрөөдөгч адил,
Зандалчинд хөөгдсөн ишиг адил хоцорчээ...
Ц.Буянзаяа, 2002.4.4
Hezee l yum buhen
ReplyDeleteHem haluun setgelees
Hen negnii jargalant ineemsegelees
Turj bailaa daa.
Хэзээ, хаана, хэдүйд би
DeleteХэний төлөө
Хуучирч гандсан явган сандал шиг
Хувь заяандаа хөөгдсөн навчис шиг
Гуниглан чичирч явлаа?
Хэзээ л би(д) ингэтлээ шаналж
ReplyDeleteХэн нэгнээр дутаж, гутаж
Хаа нэгтээ гээгдсэн балгас
Хана туурганд сараачсан дүрс шиг
Сүүмийн ёлтойж,
Сүглийн сэртийж явлаа
Залуу нас гэдэг
Зандалчинд хөөгдсөн буга адил харван одохуй
Буянзаяа ах Бунзаяа болсноо харуул уурлана даа.
ReplyDelete