Орчин үеийн урлаг сонирхогч залуусын өдөрлөг болох гэж байна




За энэ удаад блогтоо зарын чанартай пост оруулъя. Гэхдээ амралтын нэг өдрийг бүхэлд нь урлагаар амьсгалж өнгөрүүлэх сайхан боломжийн тухай зар тул олж мэдээд оролцсон хүн харамсахгүй байх аа. Энэ өдөрлөгийн нэг хэсгийг надтай хамтран хариуцан зохион байгуулж буй Б.Баясгалан анд минь блогтоо хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулсныг энд хуулан тавьлаа.
Энэ сарын 11-нд буюу энэ Ням гаригт "Монголын орчин үеийн урлаг сонирхогч залуусын өдөр" болох гэж байна. Эл өдрийн хүрээнд урлагийн олон салбарын залуус цуглаж өөр өөрсдийн чиглэлийн мэдээлэл, туурвилаа бусадтайгаа хуваалцах боломж нээгдэж буй юм. Өдөрлөгт үгийн урлаг, кино урлаг, тайзны урлаг, дуу хөгжим, бүжиг, гэрэл зураг, дүрслэх урлагийн салбарын залуус өөрсдийн бүтээлээ дэлгэнэ.

Энэхүү өдөрлөгийн яруу найргийн хэсгийг миний эрхэм анд Ж.Тэгшзаяа болон Б.Баясгалан миний бие хариуцан зохион байгуулж байна.

"Howl"-ing of the Beatniks - Гас/ш/ланги үеийнхний орь дуу". Энэ бол Орчин үеийн урлаг сонирхогч залуусын өдрөөр таны саатах Үгийн урлаг-Яруу найргийн хэсгийн хаяг. Энэ нэрийн дор бид яруу найраг дахь амьдралаас хэтэрхий хальсан элдэв хээнцэрлэл, дэмий цэцэрхэл, худал чамирхлыг халж, өөр хоорондоо ч, бурхан тэнгэртэй ч гагцхүү бодит үнэний хэмжүүрээр харьцахын тулд яруу найрагт бодит үнэний хэлийг "тулган хүлээлгэсэн" орчин үеийн яруу найргийн томоохон урсгалын нэг "Бит шүлэглэл", түүнийг бүтээгч "Бит үеийнхний" тухай танилцуулах гэж байна. Хөтөлбөрийнхөө эхэнд бид бит үеийнхний тухай товч танилцуулга хийж, дараа нь уг үеийнхний гол төлөөлөгч Аллен Гинсбергийн тухай "Орь дуу" нэрт баримтат уран сайхны киног толилуулна. Мөнхүү кинонд Гинсбергийн хамгийн алдартай туурвил, мөнхүү Бит үеийнхний үзэл санааны нэрийн хуудас болсон "Орь дуу" шүлэг нь дөрвөн хэсгийн хамт бүрэн эхээрээ таньд хүрэх болно. Найруулагч Роб Эпштэйний 2010 онд бүтээсэн энэхүү кино нь Гинсбергийн алдарт "Орь дуу" шүлгийг анимэшн хэлбэрээр, хүний сэтгэл оюунд тунарахуйцаар тун сонирхолтой дүрсжүүлсэний дээр яруу найрагчийн туулсан амьдрал, уран бүтээлийн замналын өчиггүй үнэн, шүлэг найргийнх нь талаарх мэргэжлийн шүүмжлэгчдийн олон талт санаа бодлыг тусгасан тун баялаг бүтээл юм. Мөн уг киноноос та бит шүлэг, бит уншлага гэж юу болохыг харах боломжтой. Киноны дараа цугласан залуус өөр хоорондоо сэтгэгдлээ чөлөөтэй солилцож, өөрсдийн болон дуртай найрагчдынхаа шүлэг найргаас унших чөлөөт уншлага болно. Бидэнтэй нэгдээрэй, залуусаа!

Залгаад тус өдөрлөгийн бүтэн хөтөлбөрийг орууллаа.

Photo MSG group “МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ СОНИРХОГЧ ЗАЛУУСЫН ӨДӨР” болгон нэгэн өдрийг хамтдаа зөв боловсон өнгөрөөх өдөрлөгийг зохион байгуулж байна.

Үүнд орчин үеийн урлагийн бүх төрлийг (фото үзэсгэлэн, photo installation, Land art, арт хаус кино, performance, street art, public art, амьд хөгжмийн хамтлаг, Dj set, яруу найраг, абсурд жүжиг, модерн бүжиг) багтаасан урлагийн төрлөөр уран бүтээл туйрвидаг,сонирходог залуусыг нэгтгэн бүтэн өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж орчин үеийн урлагийн ойлголтуудыг дамжуулан ингэснээр залуус бидэнд амьдарч буй нийгэмдээ хүрч өөрсдийн сонирхлын дагуу авьяасаа хөгжүүлэн урлагаар дамжуулан үзэл бодлоо хүртээх боломжийг нээж өгөх юм.
 
1. Залуусын дунд гэрэл зургийн уралдаан

2. Photo MSG группын фонд дахь зургуудаас 100-н шилдэг фото зургийн “BEST” үзэсгэлэн

3. "Хөх нар" нэн орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлчидтэй хийх уулзалт, ярилцлага

4. "Хөх нар" нэн орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлчидийн үзэсгэлэн

5.Орчин үеийн хөгжмийн урсгал жанараар тоглодог шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт "Messiers" хамтлаг

6. “Алтан хальс” холбоо арт хаус болон сонгодог киног үзэгчдэд хүртээл болгох (Ингэснээр сонгодог болон арт хаус киног хүмүүст хүртээл болгох, киног ахисан түвшинд сонирхогч хүмүүсийг нэгтгэх, сонгодог болон арт хаус кинотой холбоотой мэдээллийг түгээх, дэлгэрүүлэх юм)

7. Урилгаар өдөрлөгт DJ ТАМИРАА (Hi-Fi рекордсын продюссер Нацагдорж)
ps:
DJ Eamar
Moroojin lovers club

Beatmaster Munk

8. Modern art NOMAD WAVE performance групп
9. Street art үзүүлбэрүүд (graffiti art, skate board, stencil art)

10. Бит үе, бит шүлэг, чөлөөт уншлага (Америкийн бит үе, бит зохиолч, яруу найрагчдын танилцуулга, "Орь дуу" баримтат уран сайхны кино, бит шүлэг, хөгжим, яруу найраг, утга зохиол сонирхогч залуусын шүлгийн чөлөөт уншлага)

11. Харгислалын театр цуврал болгон гаргах жүжгээ танилцуулах, монгол хадмалтайгаар хоёр богино жүжиг

12. Mодерн бүжиг

Өдөрлөгийн хөтөлбөр
1. Өглөө:
• 11.00-11.20 “Best-Photo MSG” үзэсгэлэнгийн нээлт
• 11.00-20.00 “OPEN MIC”
• 11.00-23.00 “Хөх нар” (installation)
• 11.30-12.00 Үзэсгэлэнгийн талаар нээлттэй ярилцлага
• 12.00-13.00 “Street art”–үзүүлбэрүүд
2. Өдөр:
• 13.00-14.00 “Харгислалын театр”
• 14.00-16.00 Beat үе, шүлэг, уншлага
• 16.00-18.00 “Artfilm” (Алтан хальс холбоо)
3. Орой:
• 18.00-18.20 “Nomad wave” performance group оройны ажиллагааг нээнэ
18.20-18.30 Aim4R hip hop dance
18.30-18.40 Modern dance
• 18.40-19.00 “Photo MSG group”-ийн 1 жилийн ойн арга хэмжээ (хөтлөгч)
• 19.00-19.20 Уралдааны шагнал гардуулах ёслол
• 19.20-20.00 “Beatmaster Munk” DJ set
• 20.00-20.30 Бялуу зүсэх ажиллагаа
• 20.30-21.00 "Messiers" хамтлаг
• 21.00-22.00 “Мороожин” lovers club DJ set
• 22.00-24.00 Dj TAMIRAA's set ft Eamar
• 24.00-24.10 Өдөрлөгийн хаалт

Зохион байгуулагчид

“PHOTO MSG GROUP”
“Хөх нар нэн орчин үеийн урлагийн төв”
“Монголын орчин үеийн урлагийн хөгжлийг дэлгэрүүлэх холбоо”

Ивээн тэтгэгч -
Iloft function house
Organic color co.,ltd
MENICS DESIGN
PCmall EPSON

Мэдээллийн ивээн тэтгэгч
Нийслэл guide сэтгүүл
TAX: 1111


 

No comments:

Post a Comment