Тийм хүчирхэг зүрхтэй гэж...

Б,Э-д зориулав.

Итгэдэг байж билээ
Цусаа дуустал нь юүлсэн ч цохилсоор байх тийм хүчирхэг зүрхтэй гэж
Цусан нулимс унагасан ч цэлмэгшиж чадах тийм тунгалаг нүдтэй гэж
Итгэдэг байж билээ
Цусаа дуустал нь юүлсэн зүрх цохилсоор байдагт итгэх тийм гэнэн гэж
Цусан нулимс унагасан нүд цэлмэгшинэ гэдэгт итгэх тийм гэгээн гэж
Итгэдэг байж билээ
Итгэж байна
Цусаа юүлсэн зүрх цохилдоггүйд
Цусан нулимс нүд цэлмээдэггүйд
Одоо итгэж байна
Итгэхгүй байна
Цусаа дуустал нь юүлсэн ч цохилсоор байх тийм хүчирхэг зүрхтэй гэж
Цусан нулимс унагасан ч цэлмэгшиж чадах тийм тунгалаг нүдтэй гэж
Итгэхэд бэлэн байгаадаа итгэхгүй байна.






3 comments:

  1. Дахиад итгэхэд бэлэн байгаадаа итгэж чадахгүй нь...

    ReplyDelete
  2. Ханхийсэн тийм хагацал үнэртэх чинь,
    Хачин их сэрхийн би цочиж сэрэх чинь юу сан билээ?

    ReplyDelete