Үхлийн дараахь япон, америк амьдралууд...

After Life гэдэг нэртэй хоёр кино үзлээ. Нэг нь америк, нөгөө нь япон кино. Хоёулаа адил нэртэй боловч эрс, тэс өөр кинонууд байв.

After Life (1998)

Нэг ийм кино үзчих юм. Англиар After Life гэж орчуулагдсан боловч уг нь Beautiful Life гэсэн нэртэй бололтой. Тун хийсвэр санааг тун реалист аргаар харуулсан кино гэж болно. Кино жирийн байдлаар эхлэнэ. Хуучин гэмээр байранд хүмүүс уулзалтанд ирж байгаа гэлтэй цугларч, тэднийг нэг нэгээр нь ярилцах өрөөнд оруулна. Ярилцагч ирсэн хүнтэй мэндлээд "та өчигдөр өөд болсон" гэдгийг дуулгах мөчид л тэр ямар газар болох талаар үзэгчдэд төсөөлөл бууна. Хүн болгон үхээд ийм нэгэн завсрын ертөнцөд ирдэг ажээ. Хүн бүр тэр ертөнцөд 7 хононо. 3 хонохдоо өөрийнхөө амьдралын "нэг дурсамж"-ийг сонгоод тэндээс явахдаа өнөөх сонгосон дурсамжаар үүрд мөнх амьдрах ертөнцлүү одох юм. Хамгийн гол нь тэр завсрын ертөнцөд ямар ч ид шид, гайхамшиг байхгүй, тэнд ажиллагсад хүмүүст дурсамж сонгоход нь тусалж ярилцлага хийнэ, сонгосон дурсамжийг нь сэргээх үүднээс кино хийнэ. Хүн бүр 7 дахь хоног дээрээ өөрийнхөө нэг дурсамжаар хийгдсэн киног үзээд тэр дурсамжаа тээсээр үүрд мөнхийн ертөнцрүү шилжинэ. Завсрын ертөнцөд ажиллаж байгаа хүмүүс бол дурсамжаа сонгож чадахгүй гацсан хүмүүс болох нь сүүлд мэдэгдэнэ. Үхсэний дараа там диваажин гэж байхгүй. Ердөө энэ насны амьдралынхаа цорын ганц дурсамжаар үүрд амьдрах ертөнц л хүлээж байгаа.


After Life (2009)


Аймшигтай гэхээсээ илүүтэй сонирхолтой гэх нь зөв байх. Хүн үнэндээ үхэл, амьдралын альнаас илүү айдаг вэ? Гол дүрийн эрэгтэй үнэндээ бурхнаас заяасан ховор чадвартай нэгэн байв уу, гаж донтон алуурчин байв уу? Хариултыг үзэгчид өөрсдөө өгнө.




No comments:

Post a Comment