Lilya 4-Ever (2002) Лиля Үүрд Мөнх



Тун хүнд кино юм уу даа. Ямар ч аллага, хүчирхийлэл, цус нөж гараад байхгүй ч дэндүү хүнд, сэтгэл хөндүүрлүүлж бүр шаналгасан кино ч гэж болно. Лиля охин орхиод явж байгаа ээжийнхээ араас гэрээсээ гүйгээд гарч байгаа, ээжийнх нь суусан машин хөдлөхөд араас нь дагаж гүйж байгаад бүдэрч унаж байгаа, тэр хэсэгт хажуугаар нь золбин нохой гүйж байгаа гээд яахаараа ч тийм өрөвдмөөр, золгүй байдлыг тийм хүнд, гайхмаар харуулдаг юм. "Лиля Үүрд Мөнх" гэсэн энэ нэрийг киног үзсэн хүн бол сонсоод эвгүй болмоор, тийм нөхцөл байдалд өсвөр насны жаахан охин бууж өгөхгүй гээд "Лиля Үүрд Мөнх" гээд сандал дээр сийлээд сууж байсныг бодохоор яамаар ч юм дээ. 
Эргэн торныхон чинь, хүн бүхэн чамайг адалж, энэ хорвоо дээр чамайг хайрлах хүн нэг ч үгүй,   бусдын хувьд зулгаагаад хаячихмаар шарилж, дарамт, яршиг гээд үлдээгээд явчихдаг хуучин тавилга, хүссэнээрээ худалдаж авч, хаяж болох эд зүйлийн хэмжээнд очсон ч хүн өөрөө өөртөө үнэ цэнэтэй, нөхцөл байдал хэн ч биш болгож байгаа ч "хүн" болохоор амьдрана, бууж өгөхгүй, даанч... 
Сайн киноны хувьд үнэхээр сайн кино, хүнд кино юу гэвэл хүнд кино, миний л лав сэтгэл үнэнхүү өвдсөн...












4 comments:

  1. Тийм шүү , үнэхээр сайн бөгөөд сэтгэл эмзэглэхээр хүнд кино

    ReplyDelete
  2. Replies
    1. Зовж буй хүмүүсийн тухай бодол жаргаж буй хором мөч бүрийг минь гэм буруутай юм шиг сэтгүүлдэг...

      Delete