Бааранд..Г.Аюурзана (Knock-Knock, Knocking on Heaven's Door. Bob Dylan)

БААРАНД
1.
Gin-ийг нимбэгний амттай оньсого шиг зүйлээр
Шингэлснийг гурван хундага уучихаад
Чих дөжрөм чанга хөгжмийн гүнд живэн амь тэмцэхүй,
J.Lo, эсвэл Моника Беллучи болж үзэгдэх охид...
Шидтэй энэ ундааны жорыг асууж ч амжилгүй
Ширээ дэрлэн дугхийгээд сэрэхнээ,
Хаа нэг тийш нисч явна гэж зүүдэлсэн байна.
Минийхээс бусад бүх ширээ хүнгүй.
Бахим сандлууд л варьете бүжигчид шиг хөлөө өргөн эгнэжээ.
Чих дөжрөм хөгжмөөс цуурай нь л  үлдэж,
Чийгтэй алчуурын үнэр шалнаас дэгдэж байна.
Шалнаас хөөрөх үүл мэт хий үзэгдлүүдийн нэгэнд
Саяын зүүднийхээ төлбөрийг  төлөөд энэ үдшийг барлаа.
                                                                        2007.9.26
2.
            Knock-knock!
            Knocking on Heaven’s door…
                                    Bob Dylan
Чухам юу наашаа дуудав аа?
Бороон дундуур алхсаар, А-Л-Х-С-А-А-Р, алхсаар,
Буйдхан бааранд ирээд хөгжимд дулаацаж сууна.
Боб Дилан...
Ээ, энэ амьдрал гэж
Эрдэнэшишийн шар айрагтай холилдсон амт шиг
Илэрхийлэгдэшгүй...
Хаашаа ч эд вэ дээ!
Гадаа намар. Үдэш. Бороо. Энд ямар ч цаг улирал үгүй.
Гар дээрх шивээс л чиний нэрээр хөндүүр.
Чөлөөтэй уужим амьсгал-амьдрал шиг З-У-У-Р-Д-Ы-Н,
Чүдэнзний гэрэн дээр тэмдэглэсэн утасны дугаар шиг.
Өнөөхөндөө сэтгэлээр дүүрэн,
Өглөө болоход сэтгэлийг хоослох согтолт, мансуурал шиг.
Ханан дээрх бичээс,
Халамцуу сийлсэн зураг шиг.
Хөшиглөсөн тамхины утааг яран айсуй инээмсэглэл шиг,
            “...тэр сайхан инээмсэглэл сэжигтэй...”,
Хөлийнхөө хумсыг солонгоруулж будсан охид шиг,
Дуусч буй янжуур шиг,
Вискинд уусч буй мөс шиг,
Хаа нэгтээ бөгжтэй хуруугаар тогшиж буй хаалга шиг,
Хаа нэгтээ газар алгадан унаж буй шувууд шиг,
Хаа нэгтээ давхил дундаа буудуулж буй буга шиг,
Хаа нэгтээ жаргаж, хаа нэгтээ мандаж буй нар шиг.
Ээ, бурхан минь, мандаж буй нар шиг
Энэ амьдралд би ямар их хайртай вэ!
Ганцаараа.
            Халамцуу.
                        Жаргалтай.
Гадаа намайг хүйтэн бороо хүлээж байна.

   Г. Аюурзана. 2007.10.17.


Martin: You stand on the beach and taste the salty
             smell of the wind that comes from the ocean,
             and inside you feel the warmth of never ending freedom,
             and on your lips the bitter,
              tear- soaked kiss of your lover.
Rudy:  I have never been to the ocean.
Martin: That can't be true!
             You have never ever been to the ocean?
 Rudy:  Never - ever!
 Martin: Both of us are knocking on heavens door,
             drinking tequila-and you have never - ever been to the ocean!
Rudy: Never - ever!
Martin: Don't you know how it is
            when you arrive in heaven?
            In heaven that's all they talk about -
            the ocean - and how wonderful it is.
            They talk about the sunsets they have seen.
            They talk about how the sun turned blood-red
            before it set.
            And they talk about how they felt
            when the sun was loosing its power,
            and the cold that was coming from the ocean,
            while the rest of the fire was still glowing.
            You can't talk about it with them,
            since you have never been there!
            You will be a fucking outsider up there!


Тиймээ, дээрх бол Knocking on Heaven's door (1997) киноны хэсгээс юм. Тархины хорт хавдар, ясны хорт хавдартай хоёр залуу эмнэлэгийн өрөөнд үхлээ хүлээн хэвтэхдээ азаар гэмээр байдлаар Текилла олоод өнөхөө даруулж уух нимбэг, давсны хайж явсаар эмнэлгийн гал зуухнаас олоод ууж суухдаа дээрх хэсгийг ярилцдаг юм.

Далайн эрэг дээр зогсонгоо далайгаас анхилах давсархаг салхины үнэрийг мэдэрхэд дотор чинь хэзээ ч үл дуусах эрх чөлөөний бүлээн амьсгал тэмдрэгдэж, уруулыг чинь нулимсанд нэвчсэн, гашуун үнсэлт шүргэнэ.

Нимбэгний чимчигнэсэн амт, үл мэдэг шорвог давсаар Тэкилла даруулан ууж шилмүүсний үнэрийг мэдрэх зуураа далайн түрлэг, далайн амьсгал төсөөлөн суугаа хүнд үнэхээр ийм л дүрслэл буухаас аргагүй гэлтэй.

Диваажинд бүгд л далайн тухай ярилцдаг юм. Далайд нар хэрхэн шингэдэг тухай, яг шингэхийнхээ өмнө яаж цусан улаанаар цоргин туяардаг тухай, нар үзэсгэлэнгээ аажим аажмаар алдахтай зэрэгцэн далайн хүйтэн амьсгал хэрхэн төөнөдөг талаар л диваажинд ярьдаг юм.

Нээрээ л диваажинд ийм л зүйл ярилцдаг гэмээр. Киноны төгсгөлд хоёр залуу маань далайгаа үздэг, нөгөөхдөө далайн тухай сайрхан яриад байсан эхний залуу  өөрөө далай үзээгүй  болж таардаг. Төгсгөлийн далайн зураглалтай хэсэг хэдий кино ч гэсэн далайн тухай хамгийн гоё мэдрэмжийг дотор минь суулгаж өгсөн. Үнэхээр л далайн шорвог, чийглэг амьсгалыг хамаг биеэрээ мэдрэх шиг, өөрийн эрхгүй нүдээ аньмаар, эсвэл мэдрэмжээ бүгдийг суллаад тэр агшинд бүрэн автаж уусаад үгүй болчихмоор ч юм шиг.



Энэ киног үзсэний дараа өөрийнхөө дуртай дээрх шүлгийг цоо шинээр мэдэрсэн, гэвч  цаад судал, сэжим нь  нэг л эх сурвалжаас үүдсэн юм шиг мэдрэгдээд, шүлэг, киноны найрах хөг эгшиг, зохицол дотор минь сүлэлдээд, за тэгээд Боб Диланы Knocking on Heaven's Door дууг сонсоод суунгаа Тэкилла уух юм бол нээрээ л би Диваажингийн хаалгыг тогшоод байна уу даа? Knock-Knock.

No comments:

Post a Comment