Cashback (2006) Movie


Кино эхлэхдээ л эмэгтэй хүн хашгичиж уурлаж байгаа дэвсгэр дээр гайхамшигт Каста Дива эгшиглэх нь тэр, сандармаар ч юм шиг, гэхдээ яагаад ч юм их зохисон санагдсан шүү. Ер нь киноны тухай сэтгэгдлээ товчоор доорх байдлаар илэрхийллээ.

http://vimeo.com/4854932


Цаг хугацааны дэвсгэр дээр хайрыг, эмэгтэй хүний үзэсгэлэнг зөөлөн шүргүүлэх мэт харуулсан үзэсгэлэнтэй кино байлаа. Киноны төгсгөлд цаг хугацааг, шөнө дундын аниргүйд зөөлөн будрах цастай хамт зогсоочихоод тийм үзэсгэлэнт орчинд хайртай эмэгтэйгээ хөтлөн гудамжаар гүйн, шөнийн дэвсгэрт агаарт тогтсон цасны шидэт, гэгээт дуслууд, аниргүй, нам гүм байдалд үнсэлцэх нь унтаж чадахгүй болтол догдлууллаа. Тэгээд доорх үгийг хэлдэг юм.

Once upon a time, I wanted to know what love was. Love is there if you want it to be. You just have to see that it's wrapped in beauty and hidden away in between the seconds of your life. If you don't stop for a minute, you might miss it. 



Цаг хугацааны тухай бас ингэж хэлнэ:

The bad news is that time flies. The good news... is that you're the pilot.



You can speed it up. You can slow it down. You can even freeze a moment, but you can't rewind time. You can't undo what is done.


Сэтгэлд үлдэв:

Ben Willis: I've always wanted to be a painter, maybe have my work hung in a gallery one day.
Sharon Pintey:I've always wanted to meet a painter.
Ben Willis: Why?
Sharon Pintey: I think it might have something to do with their ability to see beauty in everything.

No comments:

Post a Comment