"Нууц гэрэл" кино


Саяхан ийм кино үзсээн. "Шүлэг" гээд киноны найруулагчийн бүтээл болохоор бас их сонирхсон. Аль дээр татчихаад байлгаж, байлгаж саяхан үзлээ. Эхлэл хэсгээс нь жаахан харж байгаад уйтгартай кино байна гээд больчихгүй бол явах тусам чангарах л кино. Би уул нь энэ киног үзээд их юм бодсон юм аа, бурхан гэж хүний сэтгэл дотор л байдаг, хэн нэгэн бурхан чамайг гаднаас тэтгээд өдөр болгон хамт байгаад, тэнгэрээс хараад байдаг гэхэд бэрх. Тийм зүйл магад хүний аргаа ядсан сэтгэлийн тайтгарал байж мэднэ. "Бурхан минь бидний нүглийн төлөө өөрийгөө золиосолсонд баярлалаа, биднийхээ нүгэл хилэнцийг өршөөж хайрла" гээд байна аа, хүн тэгээд тийм их нүгэлтэй амьтад уу, тийм байлаа ч бурхан гэсэн нэг зүйлд даатгаж залбираад, түүндээ өршөөгдсөн гэж итгээд жишим ч үгүй муу зүйл хийх нь бурханы хүсэл үү, хүний өөртөө зохиосон айхтар заль уу? Бүх зүйл учир шалтгаантай гэлүү, энэ зовлон шаналалд ямар шалтгаан байна вэ? Зовлон тохиолдоход тэнгэр рүү чичээд, жаргал ирэхэд тэнгэр харж инээгээд ч яахав дээ, ертөнцийн үйл явдал өөрийнхөөрөө өрнөнө, тэр өрнөл дунд чөтгөр шиг байх уу, бурхан шиг байх уу, яаж аль нэг нь байж чадахав дээ, аль алийг нь агуулсан хүн юм чинь. Иймэрхүү л бодол эргэлдэв чухам.







2 comments:

  1. Соо шинэхэн блог юм аа даа. Амжилт күсий.
    Ийшээ орж ирснийх Зен гдг кануг мэдэж аваад одоо үзэх гээд татаж байна. гэхдээ урьд Баясаагийн болоог дээрээс бас умшиж байсан санагдана.
    Кийп гойн он муувий синоопсис!

    Энбос.

    ReplyDelete
  2. Баярлалаа,нээгээд хэдхэн хонож байгаа юм, Зэн надад бас их таалагдсан, үзээрэй, таалагдах байх.

    ReplyDelete