ОХРИДЫН МАНДАЛ ДЭЭР


Цаашлан алсрах завины бараа
Цөлийн дундуур
Цахилан хулжих гөрөөс мэт, урамтай, гунигтай.
Хэн нэгнээс орхигдон хоцроод эргэн тойрноо харахад
Хэсэгхэн салхины чимээ л
хань болох гэж ядмагхан оролдон
хацар нүүрийг дүйгүйхэн тэмтэчдэг шиг,
Тийм нэгэн, сэтгэлд үлдэцгүй чийгтэй хөнгөн агаар
Тэнгэр өөд дэгдэх замдаа зүрх үймүүлнэ.
Дэгдээд л замхрах ийм хөнгөн уйтгар заримдаа.
Дэндүү... Бушуухан үхэх хүслийг өдөөдөг.
Яг одоо би тийм л хүслийнхээ ховсноос ангижрах гэж
Яралзан одох завины барааг тасартал ширтэж сууна.

Г.Аюурзана. "Сэтгэл рүү шагайгч түүнд" номоос.

2 comments:

  1. unen ugtei suleg baina shuu zarimdaa uhehiig unheer bodoh yum

    ReplyDelete
  2. Тийм шүү, үхэх хүсэл төрдөг...

    ReplyDelete