Magnolia 1999 (movie) I will not apologize who I am.


I will not apologize for who I am. I will not apologize for what I need. I will not apologize for what I *want*!

We may be through with the past... but the past is not through with us!"
From "Magnolia" movie



Дээрх бол монголоор орчуулбал "Замбага цэцэг" гэсэн нэр бүхий киноны хэсгээс юм. Энэ киног үзсэн нөхцөл байдал нь нөлөөлсөн үү надад маш их таалагдсан. Том Круйз  телевизээр бусдад дэлгэх байтугай өөрөөсөө ч шахуу нуухыг хичээдэг, зугатааж зайлсхийж явдаг амьдралынхаа таагүй хэсгийг сурвалжлагч бүсгүйгээр хөндүүлж, онгичуулсныхаа дараагаар тайзан дээр гарчихаад яг үнэн төрхөөрөө "I will not apologize for who I am. I will not apologize for what I need. I will not apologize for what I *want*! " гэж хэлэх нь ямар ч хаалтгүйгээр миний дотор луу нэвтрээд орох шиг л гүн туссан.


Киноны ихэнх дүрүүд "өнгөрсөн"-өө туулж гараад "одоо"-д ирчихсэн боловч өнгөрсний алдаа, шаналалаасаа салж чадаагүй тээсээр ирсэн хүмүүс, нэг дүр нь харин өнгөрсөнд өөрийгөө гээчихээд "одоо"-ийн өөртөө харамсаж, гутарч байгаа хүн. Тийм зураглал, уур амьсгал, дүр зургийн нөлөөнд "We may be through with the past... but the past is not through with us!" хэмээх үг мэдээж онцгой сэтгэгдэл төрүүлэхүйц байсан.




Зэрэгцээ олон үйл явдлын өрнөл, дүрүүдийн хязгаартаа тулах хүртэл зурвас амьдрал, цөхрөл, арчаагүйдэл, амьдралын ёроолд тогтсон ус шиг байдал эцэстээ тулахад тайлал болж Aimee Mann-ий "it is not going to stop until you wise up" гэх дуу эгшиглэж дүрүүд нэг нэгээрээ даган дуулах нь хамгийн төгс агшин нь гэж болмоор.



Киноны үйл явдлыг эхнээс нь тоочиж, бүхэлд нь дүгнэсэнгүй, ердөө таалагдсан хоёр өгүүлбэр дээрх сэтгэгдлээ хуваалцах байдлаар энэ кино надад хичнээн их таалагдсаныг илэрхийлэх гэж хичээлээ. Хүн тэгээд далайгаас өөр өөрсдийн шанагаар л хутгаж авдаг байх. Энэ кино бол миний шанаганыхаа хэрээр хутгаж авсан л зүйл. Тэгээд ч "I will not apologize for what I like." :)





2 comments:

  1. Бичлэгүүд их таалагдаж байгаа шүү. /keep going/. Би нэг хэсэг өөрөө эрэл хайгуул хийж кинонууд олж үздэг байсан бол сүүлийн үед чиний блогоос хараад л татаж аваад үзчихээд байгаа. Тэгэхээр баярлахгүй байхын арга алга. ккк. Баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. За миний ертөнц хэн нэгэнд бас хэрэг болж байвал би ч өөртөө баярлах юм байна. :)

      Delete