Racheal Yamagata-Dealbreaker

Ёстой сайхан дуу байна лээ. Орчуулаад л тавьчихлаа.



Би өчигдөр чиний хайгаад байсан өнөө пянзыг оллоо
Яагаав өнөө миний удаан гэгч хайсан пянз
Тэгээд пянзаа шөнөжин тоглуулж сонслоо,
Үнэхээр чиний зөв байж, сүүлийн дуу бүгдийг илэрхийлж
Хэдий багахан зурагдсан ч өөлөх юмгүй сайхан сонсогдсон
Тийм аялгууг гагцхүү өөрөө тоглож байж л сонсдог болохыг
Би үнэхээр, үнэхээр, мэдээгүй
Даанч, энэ бүхэн ямар ч утгагүй,
Үнэхээр утгагүй
Чамгүйгээр ямар ч утгагүй
Зогтустал гэнэт машинаа зогсоосон хэрнээ
Хаашаа гэдгээ үл мэдэн ахин жолоо заллаа
Хэвшмэл тойргоосоо түр ч атугай гарвал
Надад л сайн гэж чи хэлдэгсэн
Хэзээд л ямар нэгнийг ойлгуулах гэж хичээдэгсэн
Салхи нь нүүрийг илбэн наадах
Угтан зурайх их зам дээр намайг аваачхыг
Чи үнэхээр, үнэхээр их хүсдэг байсан
Хараач, би яг тэр зам дээр эрх чөлөөтэй дүүлж явна

Даанч, энэ бүхэн ямар ч утгагүй,
Үнэхээр утгагүй

Чамгүйгээр ямар ч утгагүй
Чи бид хоёр дараалалд зогсож олзоо хайдаг
Шалихгүй хулгайчид, гэмт хэргийн хамтрагчид
Ямартай ч бид ингээд дууссан бололтой
Аль дээр чамруу бичиж байсан захиагаа ширтэн сууна
Хааш нь явуулахаа ч мэдэхгүй байж билээ
Чамтай ярилцах ганц атугай ч арга зам олдогссон бол
Цаасан дээр бороо шиг л өөрийгөө асгахаас буцахгүй
Би чамайг хайрладагтай адил
Намайг энэ байгаагаар минь хайрлах
Ганц атугай, үнэхээр ганц ч атугай арга зам
Чи олсон бол...
Даанч, энэ бүхэн ямар ч утгагүй,
Үнэхээр утгагүй
Чамгүйгээр ямар ч утгагүй

4 comments:

  1. гоё дуу...

    ...утгатай болгож, өдрүүдэд мэнд гэрэл
    амьдралд минь өнгө нэмдэг
    чи минь дэргэд байхад би жаргалтай...

    миний эмэгтэй чамтай л миний бүх зүйл утгатай

    жигүүр

    ReplyDelete
  2. Ммммм... :) Гоё юм аа. Энэ дуу, ер нь энэ "Chesapeake" цомог нь гоё санагддаг юм.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм шүү, энэ дуучны тэр цомог нь надад бас хамгийн таалагддаг.

      Delete