Zen (2009) movie

Энэ бол зэн буддизмын үндсэн хоёр салаа урсгалын нэг болох Сото-зэнг японд үндэслэн дэлгэрүүлэгч Догэний тухай кино юм. Зохиолч Г.Аюурзанын гаргасан Зэн Буддизм, амьдралаас ангижрахуй бол коанаар дасгалжих замаар агшин зуурын гэгээрэл Саторид хүрэхийг чухалчилдаг Ринзай-зэнгийн тухай түлхүү өгүүлдэг. Сото-зэн бол түүнээс арай өөр бөгөөд хүн бүрийн дотор будда оршдог, гагцхүү гадны элдэв нөлөөлөл, шунал хүслээс болоод тэрхүү буддагаа нээж чаддаггүй, гэгээрэлд хүрнэ гэдэг өөрийн доторх энэхүү буддагаа бясалгалын замаар нээж илрүүлнэ гэж үздэг урсгал юм. Бясалгана гэдэг оюун санаагаа аль нэг зүйлд төвлөрүүлэх бус өөрийгөө хоослохын нэр юм. Тиймээс Сото зэнгийхэн хэдэн цагаар хана ширтэн бясалгаж суудаг. Би өөрөө зэнгийн талаар гүн гүнзгий ойлголттой хүн биш бөгөөд дээр бичсэн ойлголт төдийхэн хэмжээнд л гадарлах болохоор олон юм бичих нь илүүц биз. Сонирхож байгаа хүмүүс нь киног үзээд илүү тодорхой ойлгоно байх аа.






2 comments:

  1. Таалагдсан. Энэ сүүлийн зураг дээрх агшин нээх хөөрхөн. "Алган дотор чинь Будда байгаа юм". Номоороо бол 2 алгаа дэвсээд, эрхийгээ нийлүүлэх ёстой. Дундах энэ охин дээр доор барьж буйнхаа учрыг тайлбарласан нь сонгодог: "Бороо орж байна шүү дээ"

    энбос

    ReplyDelete
  2. Харин тийм, тэр хэсэг бас миний хамгийн дуртай хэсэг. "Бороо орж байна шүү дээ",:)

    ReplyDelete